Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгт холбоогүй. Намайг цэвэр гүтгэж байна
2023 оны 9 сарын 12
Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлсэн.
Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуяг Ерөнхий шүүгчээс татаглзсан учир шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэх учир шүүх хуралдаан 13.30 цаг хүртэл хойшиллоо.
Харин Т.Аюурсайханы хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан юм.
Энэ үеэр шүүгдэгч Т.Аюурсайхан "Би нүүрсний хэрэгт холбоогүй. Намайг цэвэр гүтгэж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650710
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс