ФОТО: Пап Францисыг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд тэргүүтэй 200-аад зочин иржээ

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Уг айлчлал манай оронд улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтойтой гэдгээрээ онцлог болох юм. 

Айлчлалаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад ажлын албаны өндөр албан тушаалтнууд тэргүүтэй 200-аад зочин иржээ. 

Түүнчлэн айлчлалыг сурвалжлахаар олон улсын 23 орны 56 хэвлэл мэдээллийн 150 орчим сэтгүүлч, зураглаач хүрэлцэн ирээд байгаа юм. Тухайлбал, "Reuters", "CBS", "MBC" "Asia one" болон Италийн олон хэвлэл иржээ.

Айлчлалыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Тэнгэр телевиз Монголоос гадна Итали, Англи хэлээр шууд дамжуулна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650382
0 эможи

keyboard_arrow_up