НҮҮРСНИЙ ХУУЛГАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар нар Ерөнхийлөгчөөс “хамгаалалт“ хүсжээ

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.08.30/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Энэ үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Тэрхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авч, хурлыг хойшлууллаа.

Тодруулбал, тэдэнд холбогдох шүүх хурал есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлуулаад байна.

Тэгвэл, эх сурвалжийн мэдээлснээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар хуулийн байгууллагад өгөх мэдүүлгээ нийлүүлж, Ерөнхийлөгчөөс “хамгаалалт“ хүссэн бололтой.

Энэ талаар өчигдөр шүүх хуралдааны дараа Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "  Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт өглөө. Үнэн, бодит байдлыг олон нийт хараг ээ. Хангалттай удаан хугацаанд нүүрсний хулгайч мэтээр гүтгэлээ. Намайг улстөрөөс холдуулах гэсэн явуулга олон сар үргэлжиллээ. Би ч бас иргэдтэйгээ адил нүүрсний хэргийг чин шударгаар илрүүлээсэй гэж хүсэж байна" гэж байв.

Эргэн сануулахад, Б.Ганхуягийн хувьд есөн сар хоригдож байна. Харин Т.Аюурсайханы УИХ-ын гишүүний бүрэн эрх өнгөрөгч хавар түдгэлзэж, мөн ХНХ-ын сайдаас ч буусан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650307
0 эможи

keyboard_arrow_up