НҮҮРСНИЙ ХЭРЭГ: УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогдох хэргийг ШАЛГАЖ байна
УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга асан З.Энхболд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ
Тодруулбал, шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавьсан.
Тэгвэл түүнтэй холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй бөгөөд үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.
З.Энхболд нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хамт нэг хэрэгт яллагдагчаар татагдаад буй. ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамааралтай хэмээн би чигддэг “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.