Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо хуралдаж, хөрөнгө оруулалтын талаар САНАЛ солилцлоо

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Монгол Улс, АНУ-ын Худалдаа, херенге оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр Улаанбаатар хотноо хуралдлаа.

Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

"Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын еренхий хэлэлцээр (TIFA)"-ийн дагуу Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо 2005 оноос эхлэн 6 удаа хуралдсан бөгөөд энэ удаагийн 7 дугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Терри Мак Картин нарын тэргүүлсэн хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Энэхүү 7 дугаар хуралдаанаар хоёр орны хооронд Худалдаа, хөрөнгөоруулалтын тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан "Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал"-ыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.

Arslan.mn

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2024 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650225
0 эможи

keyboard_arrow_up