Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд өгөх хууль санаачилсан Ч.Хүрэлбаатарыг ҮХЦ-д өгч байна

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 2023 оны зургаадугаар сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлсэн “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын төлөөлөл болон иргэд ҮХЦ-д хандлаа.

Энэ үеэр АН-ын гишүүн П.Галиндэв " Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай гэх хуулийн төслийг санаачилсан. Тус хуулийн төсөлд гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу эрх олгож, Монгол Улсын иргэн 15 жилээр газар эзэмшиж, ашиглаж байхад гаднын аж ахуйн нэгж, хуулийн этгээд 100 жилээр ашиглах эрх авдаг гаж тогтолцоо бий болгох оролдлого, хуйвалдааныг явуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн.

Энэ бол Хөрөнгө оруулалтын хууль биш харин Монгол Улсын газар нутгийг гадаадынханд өгч буй колоничлолын хууль. Бидний авсан мэдээллээр Ч.Хүрэлбаатар намрын чуулганаар дээрх хуулийн төслийг дахин өргөн барихаар төлөвлөж байгаа. Энэ эхний бөгөөд эцсийн оролдлого биш. Энэ асуудалтай холбогдуулан Ч.Хүрэлбаатар сайдад хариуцлага тооцох ёстой. Ч.Хүрэлбаатар албан тушаалаасаа огцроод зогсохгүй, хуулийн хариуцлага хүлээх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649834
0 эможи

Иргэн
2023-08-18 22:58
Ямар даварсан гар вэ? Улс орноо зараад энэ улсын иргэд биднийг боол зарц болгож бонусанд нь өгөх нь л дутаж дээ! Ядуу ч гэсэн бид газар нутаг дээрээ тайван амьдармаар байна шүү!!!
Зочин
2023-08-18 15:11
Хужаа нартай архи гударч шөнийн цагаар төрийн ажил ярьж бн гэж хуцаад байсан хар хулгайч газар нутаг хужаад зараад сууж байдаг байх нь яаах вээ энэ хулгайчдыг
зочин
2023-08-18 12:18
Маш зөв. 500 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй Хотгор шанагын уурхайг Солонгосуудад зарсан хэргийн хариуцлагыг хүлээлгэж ял асуух хэрэгтэй.
keyboard_arrow_up