ПРОКУРОР: Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хориглох саналыг ШҮҮХЭД хүргүүлжээ

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалтыг шүүхээс өчигдөр тогтоосон билээ.

Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хориглох саналыг шүүхэд хүргүүлсэн байна. 

Тэрбээр өдгөө Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ.

Ташрамд дурдахад, Яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор” түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны наймдугаар сарын 16-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649769
0 эможи

зочин
2023-08-18 07:49
Мөнгө авсан сайтууд сонгууль дөхөхөөр АНыг гүтгэх ажилдаа орж дээ олон түмэн хулгайчууд аль талдаа байгааг харж бгаа шүү
keyboard_arrow_up