БАЯНЗҮРХ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг “ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА“
Баянзүрх дүүрэгт болсон үерийн улмаас дөрвөн иргэн амиа алдан олон ч өрх гэр оронгүй болов. Гэтэл Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүд ганц ч үг ган хийсэнгүй гэхэл хилсдэхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудастаа "Бид ажлын албааараa Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл, дүүргийн онцгой байдлын албатай хамтран техник хэрэгсэл, хүн хүчээр хамтран ажиллаж байна. Явуулын эмнэлгийн тусламжийг мөн үзүүлж эхэллээ" хэмээсэн бол ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн сайд гэдэг утгаараа УОК-ийн хуралдаанд оролцож, хохирлыг арилгах ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа хэмээн мэдээллээд таг болов.
Харин Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар усанд хаясан чулуу мэт таг дуугүй л явна. Газар дээрээс сурвалжлахад хүн хүч дутуу, ард иргэд өөрсдийн хүчээр байр саваа янзалж, цэгцэлж байна гэх...
"Дүүргийнхээ ард иргэдийн төлөө бүхнийг зориулна" хэмээн гарч ирсэн УИХ-ын гишүүд өнөөдөр шиг хэрэгтэй үед "гараа хумхин, амаа ажиллуулж" байгаа нь тун харамсалтай.