ФОТО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Пентагонд ингэж угтжээ
Монгол Улсын ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Пентагонд хүлээн авах Хүндэт харуулын ёслолын ажиллагаанд Тэнгисийн явган цэргийн хөгжимчид оролцож манай улсын төрийн дууллыг тоглов.
Манай улсын Ерөнхий сайд АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийллээ.
ФОТО: