Л.Оюун-Эрдэнэ: Наадам үзсэн гадны төлөөлөгчид монгол үндэсний өв соёлоор бахархаж байгаагаа хэлсэн

2023 оны 7 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү ‘Хүй мандал’ галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.    



“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байгааг Ерөнхий сайд онцолсон гэж ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.

Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн юм.

Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648965
0 эможи

keyboard_arrow_up