Ш.Адьшаа, Б.Чойжилсүрэн нарын бэлэн мөнгөний хадгаламж 3.5 орчим тэрбум төгрөг байна
УИХ-ын 76 гишүүний нийт хөрөнгө өнгөрсөн жилд 7.2 хувь өсөж, 306.2 тэрбум болсон байна. Тэгвэл тэдний хөрөнгийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.
УИХ-ын гишүүдийн 79 хувь нь нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй байгаа юм.
Уг тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэгч 10 гишүүний хөрөнгө нийт хөрөнгийн бараг тал буюу 47.3 хувийг бүрдүүлж буй.
Өнгөрсөн оны хамгийн их хөрөнгөтэй ТОП-10 гишүүний жагсаалтад Ц.Цэрэнпунцаг болон Д.Бат-Эрдэнэ нар шинээр нэмэгдсэн бол Ж.Ганбаатарын хөрөнгө 40.9 хувь, Г.Амартүвшиний хөрөнгө 12.2 хувь тус тус буурснаар ТОП-10-ын эгнээнээс хасагдав. Харин хамгийн бага хөрөнгөтэй Ж.Батжаргал гишүүний хөрөнгө 375 сая.
Мөн гишүүд нийт 4.3 тэрбумыг бэлнээр хадгалж байгаа аж. Үүний 79 хувийг Ш.Адьшаа, Б.Чойжилсүрэн гэх 2 гишүүний бэлэн мөнгө дангаараа бүрдүүлжээ.