Г.Дамдинням: Англи хэлийн хэддүгээр ангиас нь эхэлж заахыг БШУЯ-ны мэргэжилтнүүд шийднэ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Боловсролын багц хууль"-иар тодруулга өглөө. Тэрбээр,
Монголын боловсролын салбарт зургаан том чиглэлд шинэчлэл хийгдэнэ.
Энэ хуулиудын хэрэгжилт өнөөдрөөс эхлэнэ. Гэхдээ зарим хэрэгжилт нь хугацаатай байгаа. Мөн Боловсролын Ерөнхий хуулинд хэлтэй холбоотойгоор "Монголын боловсролын тогтолцооны үндсэн хэл нь төрийн албан ёсны хэл байна. Хоёрдугаарт, Монголын боловсролд үзэх үндсэн гадаад хэл бол англи хэл байна. Гуравдугаарт, Бусад хэлийг сонгон судлах нь нээлттэй" гэсэн заалт орсон.
УИХ-ын гишүүи Г.Дамдинням "Харин хэддүгээр ангиас, хэзээ зааж эхлэх нь БШУЯ-ны буюу боловсролын мэргэжилтнүүдийн шийдэх шийдвэрээс хамаарна. Өөрөөр хэлбэл, БШУЯ-ны сургалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүд гуравдугаар ангиас эхэлж англи хэлийг заадаг болно гэж бидэнд мэдээлж байгаа. Бид энэ намраас бэлтгэл ажилдаа орно гэсэн үг" хэмээв.