УИХ-ын дарга БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирлаг угтан авлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирлаг Д.Сүхбаатарын талбайд угтлаа.
УИХ-ын дарга хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг ноён Ом Бирла хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. Дараа нь эрхэм зочин УИХ-ын дарга Г.Занданшатартай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана.