БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалангийн орлого нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгөөр буурчээ
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Улсын Их Хурал (УИХ)-ын 13 гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр нэмэгджээ.
Харин таван гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр буурсан байна. Нийт УИХ-ын гишүүдийн хөрөнгийн өсөлтийг нийлүүлэн тооцвол ойролцоогоор 40 тэрбум төгрөг болж байгаа юм.
Хөрөнгө нь хамгийн их өссөн УИХ-ын гишүүн нь Ц.Мөнх-Оргил. Түүний хөрөнгө орлогыг 2021 оны мэдүүлэгтэй нь харьцуулбал 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хөрөнгө 7 тэрбум, Д.Бат-Эрдэнийнх 5 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Тэгвэл хамгийн их дүнгээр хөрөнгө нь буурсан гишүүд нь Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл нар байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэг жилийн дотор 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгөө "алдсан" байна.
Нэр | Нийт |
---|---|
Ц.Мөнх-Оргил | +8,282,644.06 |
Ц.Цэрэнпунцаг | +7,021,388.34 |
Д.Бат-Эрдэнэ | +5,098,840.15 |
Б.Дэлгэрсайхан | +3,526,048.32 |
Г.Тэмүүлэн | +2,023,761.75 |
Э.Батшугар | +1,797,337.76 |
Х.Ганхуяг | +1,689,381.71 |
Б.Чойжилсүрэн | +1,599,135.71 |
Э.Бат-Амгалан | +1,285,144.43 |
Д.Цогтбаатар | +1,203,190.63 |
Ж.Эрдэнэбат | +1,180,666.65 |
Б.Жавхлан | +1,138,049.61 |
Г.Дамдинням | +1,118,231.53 |
БУУРСАН
Нэр | Нийт |
---|---|
Л.Энх-Амгалан | -9,253,360.47 |
Ж.Ганбаатар | -3,770,358.49 |
О.Цогтгэрэл | -2,306,267.02 |
Ш.Адьшаа | -1,255,329.26 |
Г.Амартүвшин | -1,187,670.56 |
Х.Болорчулуун | -771,982.46 |
Ч.Ундрам | -624,384.78 |
Л.Мөнхбаатар | -491,416.21 |
А.Адъяасүрэн | -488,640.04 |
Б.Энх-Амгалан | -449,808.26 |
Ц.Сэргэлэн | -369,476.07 |
Т.Энхтүвшин | -366,083.08 |
Ц.Идэрбат | -320,596.24 |
Сүүлийн таван жилд хөрөнгө нь хамгийн их өссөн хүн нь мөн л УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна. Түүний хөрөнгө 2018 онд 6.9 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 18.9 тэрбум төгрөг болж, бараг гурав дахин нэмэгдэв.









