Н.Учрал: Дээд боловсролын хуулийн санал хураалтад оролцохгүй. Зарчмын хувьд дэмжиж байгаа

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "УИХ-ын чуулганы дэгийн хуулийн зохицуулалтын дагуу Дээд боловсролын хууль дээр би ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул санал хураалтад оролцохгүй гэдгээ дэд дарга танд мэдэгдэж байна. Миний аав 1994 оноос хойш дээд боловсролын салбарт хувийн сургууль байгуулж өнөөдрийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байгаа. Энэ сургуулийг төгссөн 30 гаруй мянган суралцагч байна. 2010 онд би Рояал сургуулиа байгуулсан. Тийм учраас би санал хураалтад оролохгүй ч зарчмын хувьд дэмжиж байгаа." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648594
0 эможи

Зочин
2023-06-30 22:37
Дээд боловсролын талаар яамнаас дандаа буруу шийдвэр гарч байнаа!!!
keyboard_arrow_up