Тариалангийн салбарт 1.5 мянган ААН, байгууллага, 16,3 мянган өрхийн 76,5 мянган хүн ажиллаж байна
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого” хөтөлбөртөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийг тусгасан. Энэ хүрээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортлох, боловсруулах хүчин чадлыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засагт асар их ач холбогдолтой гол салбаруудын нэг бол газар тариалан юм. 1950-аад оны сүүлчээр эрчимтэй хөгжиж эхэлсэн тус салбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангаж ирсэн. Өнөөдрийн байдлаар
Тариалангийн салбарт
- 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага,
- 16.3 мянган өрх 880 мянган га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс, хүнсний ногоо тариалж байна.
- Тус салбарт 76.5 мянган хүн ажиллаж байна.
Тариалан эрхлэгч өрхийн
- 44.5 хувь нь төвийн,
- 20.3 хувь нь хангайн,
- 17.9 хувь нь баруун,
- 9.7 хувь нь зүүн бүсэд,
- 7.7 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа бол
Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын
- 51.9 хувь нь төвийн,
- 20.9 хувь нь хангайн,
- 14.6 хувь нь баруун,
- 8.7 хувь нь зүүн бүсэд, 3.9 хувь нь Улаанбаатар хотод тариалан эрхэлж байна.