Х.Ганхуяг: Малчидтай холбоотой НДШ-ийн асуудал дээр Х.Булгантуяа сайд, П.Анужин гишүүн буруугүй
2023 оны 6 сарын 27
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм.
Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Малчидтай холбоотой НДШ-ийн асуудал дээр Х.Булгантуяа сайд, П.Анужин гишүүн буруугүй юм билээ. Энэ бол өмнөх сайд нь оруулж ирсэн асуудал. Гэхдээ энэ заалтаас нь болж хууль унах вий.
Малчны НДШ-ийг яагаад улсын төсвөөс төлөх ёстой юм бэ? Энэ бол Үндсэн хуулийн цэцэд хандах заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалтыг улсын төсвөөс өгнө гэж байхгүй. Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648489
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс