П.АНУЖИНГИЙН ирээдүйн зорилго “Орон нутгаас сонгогдох“
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх санал”-ыг гаргаж, түүнийг нь зарим гишүүд дэмжээд байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, нийгмийг хоёр талцуулаад байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ширүүхэн байр сууриа илэрхийлж, "Энэ бол шударга бус зохицуулалт гэж үзэж байна... Нэг үеэ бодвол малчдын амьжиргаа дундаж түвшин рүү орсон гэж хэлж болно. Ийм нөхцөлд цалингийн, тэтгэврийн, ипотекийн зээлтэй иргэд малчдын НДШ-ийн тал хувийг төлөлцөөд явж болохгүй..." хэмээсэн юм.
Төрийн ордноос Монгол дээлний хээ ярьж олны хэл амны бай болж, хэсэг намжсан гишүүн ойрын үед их л идэвхжиж, малчдын нийгмийн халамжийн талаар их ярих болсон. 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос сонгогдож байсан түүнийг зарим нь "П.Анужин 2024 онд орон нутгаас нэр дэвших бууриа бэлдэж байна" хэмээж байна. Энэ яриа ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй...