ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэргийг хэрэгсэхгүй болголоо
2023 оны 6 сарын 26
Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн билээ. Улмаар 46 хоног үргэлжилсний эцэст энэ сарын 23-нд дууссан юм.
Тэгвэл өнөөдөр Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын 80 хүний эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг танилцуулж байна.
Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг шүүхээс гэм буруугүйд тооцжээ.
Тэрбээр Хөгжлийн банкинд 44.3 тэрбум төгрөгийг хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648460
0 эможи
Зочин
2023-06-26 21:50
Шшшшшш больждээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс