Хөгжлийн банкны хэрэг: Г.Амартүвшин Х.Ганхуяг нарыг 2-8 жил ХОРИХ зүйл ангиар ЯЛЛАЖЭЭ

2023 оны 6 сарын 22

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдрөө үргэлжлээд түр завсарлалаа. Шүүгдэгч нар үгээ хэлж дууссанаар дүгнэлт рүү шилжиж буй аж. 

Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа дуусаж байгаа юм. Шүүгч 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг ирэх даваа гарагт буюу 26 -ны 14 цагт танилцуулах юм.

Харин яллагдагчаар татагдсан дээрх хүмүүс дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан билээ. 

Тэгвэл Г.Амартүвшин Х.Ганхуяг нарЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өчигдрийн шүүх хурлаар,

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Г.Амартүвшин үг хэлэхдээ, " "Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан." гэв.

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Х.Ганхуяг үг хэлэхдээ, "2021 оны нэгдүгээр сарын хориноос энэ асуудал сөхөгдсөн. Тэр үед УИХ-аар банкны тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байсан.  Хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэл хувь эзэмшдэг байх, топ таван банк нээлттэй хувьцаат компани болсон байх зохицуулалттай хуулийг УИХ баталсан.  Банкны шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахалж, миний бие гишүүнээр нь ажилласан. Банкны хуулийг батлуулах болоход банкны эзэд том акци явуулсан. Тэр цаг мөчөөс хойш хэвлэлийн баатар болсон. Хэрэг үүссэн шалтгаан нь ч гэсэн Г.Амартүвшин гишүүн өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаж, АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй.Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан.  2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648367
2 эможи

irgeb
2023-06-23 10:10
baingiin hereg tuvuht orj bdg baatarbileg gishin guai multarchihsan uu
Зочин
2023-06-22 12:05
Улс орон хохирлоо гэнэ яг үнэндээ том жижигүй бүх иргэд чинь л хохирч.боломжоо алдаж байна даа
Хаха
2023-06-22 12:01
Ямарч их юм шаасан биш гэж хуцандааа лалрууд малын хулгаач 5үхэр 10 жилшдээ
Зочин
2023-06-22 10:23
Хулгайч хүн хэргээ шудрагаар хүлээдэг юм уу? Тэр тусам улс төрчид! Одоо намайг хэлмэгдүүллээ гээд л баахан ярих байх даа!!!
keyboard_arrow_up