Х.Ганхуяг Алтай хотхоны жагсаалыг дамжуулан аятайхан жүжигт тоглоод амжив

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

2024 оны сонгуулийг угтаж, УИХ-ын гишүүд тойргоо услах ажлыг эрчимжүүлээд байна. УИХ гишүүн Х.Оюунчимэг өвдөглөн байж мод тарьж, хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүжээд авсан. Тэгвэл энэ удаад Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн Х.Ганхуяг тойргийнхоо иргэдийн асуудлыг сонсоно нэрийн Алтай хотхоны иргэд дээр дор очиж, жүжиг тоглов. 

Баригдаад 10 жил болсон Алтай хотхоны оршин суугчид өчигдөр "Тайгам Алтай" ХХК-ий үйл ажиллагааг эсэргүүцэж, жагсаал хийсэн юм. Иргэдийн хувьд 11 мянган оршин суугчидтай хотхонд нэг ч ЕБС, цэцэрлэг байхгүй, газрын төлөвлөлт муу, хүүхдийн тоглоомын талбай хомс зэрэг олон асуудлаас болоод жагссан юм. Тэр үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг очиж, “3000 гаруй хүүхдийн сурах эрх зөрчигдөж, 16 мянган оршин суугчдын амьдрах орчин тав тух алдагдаж байгаа шүү. Өнөөдөр иргэдтэйгээ нэгдэн хийж байгаа жагсаал, хүргүүлж байгаа шаардлага бол эхлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Сургууль барих газрыг нэн даруй чөлөөлсөн тохиолдолд Боловсрол шинжлэх ухааны яамнаас улсын сургууль барих төсвийг шийдсэн байгаа” хэмээн ярьсан ч шийдэх тухай ярих нь бага байв. Түүнийг зарим иргэд "Өмнө нь ирж, энэ асуудлыг шийдвэрлэхгүй яасан юм бол" гэж хэлэх нь ч байлаа. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648042
0 эможи

keyboard_arrow_up