ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга асан Б.Цогтбаатар БЗС-гаас 2 удаа нийт 48,000$-ын зээл аваад тэглүүлжээ
Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар 2003 онд БЗС-гаас 32,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Колорадогийн их сургуульд анагаахын чиглэлээр магистерт суралцжээ.
Гэтэл 2012 онд буюу өмнөх зээлээ эргэн төлөөгүй байхдаа тус сангаас дахин 16,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч, Канадын Симон Фрейсерийн их сургуульд докторт суралцсан бөгөөд зээлээ тэглүүлсэн байна
Харин түүний зээлийг 2017 оны БСШУ-ны сайдын 27-ны А/88 тоот тушаалаар чөлөөлжээ.
Б.Цогтбаатар тухайн үед Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан байна.