ГХ-ны дэд сайд асан Б.Мөнхжин БЗС-гаас 16,000$-ын ЗЭЭЛ авч, Оксфордод суралцжээ
2023 оны 5 сарын 24
Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин нь 2004 онд Боловсролын зээлийн сангаас 16,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч, Английн Оксфордын их сургуульд дипломат судлал мэргэжлээр суралцсан бөгөөд зээлээ тэглүүлсэн байна.
Харин түүний зээлийг 2013 оны БШУ-ны сайдын тушаалаар чөлөөлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647393
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс