Капитал банк Нийгмийн даатгалын ерөнхий газарт 69 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн 25 тусгай сангаас одоогийн байдлаар 9 сангийн мэдээлэл нээлттэй болоод буй.

Тухайлбал, өчигдөр л гэхэд Нийгмийн даатгалын сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл нээлттэй байршсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршиж байсан мөнгөн хөрөнгө тус банк дампуурснаар эрсдэлд ороод байсан. Харин Нийгмийн даатгалын Ерөнхий газар нь Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжилснээс 35.1 тэрбум төгрөгийн авлага барагдаж, 2023 оны тавдугаар сарын 19-ны байдлаар 69.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
647333
1 эможи

keyboard_arrow_up