ЯГ ОДОО: МАН-ын бүлэг Боловсролын зээлийн сангаар ХААЛТТАЙ хуралдаж байна
2023 оны 5 сарын 22
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.05.22/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангаар хаалттай хуралдаж байна.
Мөн төсвийн тодотгол хэлэлцэх юм байна.
Эрх баригчид долоодугаар сард төсвийн тодотгол хийх гэж байснаа зарлаж, тодотголоор төрийн нийтлэг үйлчилгээнийхэн буюу эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг нэн түрүүнд нэмэхээ мэдэгдсэн.
Одоогийн төсвийн орлогын давсан 500 орчим тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд оруулах шийдлээ Засгийн газар танилцуулах билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647278
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс