БЗС: Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хоёр дүү 64 мянган ам.долларын ЗЭЭЛ авч, АНУ-д сурчээ
2023 оны 5 сарын 22
Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эгч дүүс болох О.Алтан, О.Мичид нар зээл авч гадаадад сурчээ. Тэд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн, МАХН-ын даргаар ажиллаж байсан үед зээл авчээ.
Тодруулбал,
- О.Цолмонгийн дүү О.Алтан нь 2002 онд БЗС-гаас 16 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Калифорний их сургуульд,
- О.Цолмонгийн дүү О.Мичид нь 2002 онд 48 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 165 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647258
1 эможи
Зангараг
2023-05-22 23:55
Энхбаярыг тэр Тулгаатай нь, Батшугартай нь шүүрдэж хая. Төлбөрий нь төлүүлэхээ мартав даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс