Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбартай ДҮЙЦҮҮЛНЭ

2023 оны 5 сарын 17

Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Соёлын салбарт ажиллаж буй ажиллагсдын цалин 570 мянгаас 995 мянган төгрөг байгаа. Энэ нь 452 байгууллагын 6245 ажилтан, алба хаагчид хамаарна. 720 мянган төгрөгийн дундаж цалинтай гэсэн үг. Энэ нь бусад төрийн байгууллагууд буюу боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагуудаас 6-25 хувиар бага байгаа. Соёлын салбарынхантай уулзахад цалингийн харьцаа бусад салбаруудаас бага, амжиргаанд хүрэлцэхгүй байна, онцлог нөхцөлд нь тааруулж цалин хөлсийг тогтоож өгөх саналыг хэлж байсан. Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай харилцан ажилласны дүнд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрч байна. Соёлын салбарын ажилчин алба хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Үүнийгээ энэ ондоо багтаан шийдвэрлэнэ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647131
1 эможи

Зочин
2023-05-17 19:47
За зайлаа
keyboard_arrow_up