ШУУРХАЙ: Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ
2023 оны 5 сарын 17
Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ ээлжит хуралдаанаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг томилжээ.
Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын талаар нутгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэл илэрхийлж байв. Үүний шалтгааныг тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчилтэй холбох тайлбар улстөрийн хүрээнд гарч байсан юм. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлж байсан нь, ийн биелэв.
Г.Өнөрбаярын хувьд: 2016 оноос хойш ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрөгч дөрөвдүгээр сард Завхан аймгийн МАН-ын хорооны дарга болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647126
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс