Хөдөлмөрийн сайд Саймон Бартлийг хүлээн авч уулзав

2014 оны 7 сарын 30

Далан хоёр орныг эгнээндээ нэгтгэдэг Дэлхийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Саймон Бартли Монгол Улсад айлчилж байна.
Түүнийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хүлээн авч уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ.

Энэ үеэр ноён Саймон Бартли Монгол Улс Дэлхийн ур чадварын холбооны 69 дэх гишүүн болсон нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангасан ажилчин бэлтгэх нь эдийн засагт давуу тал бий болгоно.

Ирэх жил Бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс мэргэжилтэй ажилтнаа амжилттай оролцуулахын тулд багш нарыг бэлтгэх нь асар чухал гэсэн зөвлөмж өгөв. Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав багш нарыг бэлтгэх асуудал чухал гэдэгтэй санал нэгдээд зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхийг лавлалаа.

Мөн Монгол Улс мэргэжилтэй ажилтнуудыг урт, богино хугацааны сургалтаар дамжуулж, бэлтгэж байгаа. Гол ажиллах хүчин барилга, авто замын салбарт, тэр дундаа ажил олгогчийн захиалгаар гагнуурчин ,токарьчин  барилгын өрөг, угсрагч, оёдолчин бэлтгэгдэн гарч байгаа гэдгийг тодотголоо.

Ноён Саймон Бартли Белорусь улс олон улсад нэр хүндтэй багш нарыг өөрийн улсдаа авч багшлуулдаг гээд аж үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь илүү чухал хэмээсэн юм. Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдан ажиллах болсноор мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоо шинэ шатанд гарч, хавсарга байдлаар үйл ажиллагаа эрхэлж ирсэн Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төвүүд сэргэж, чадвартай мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэх болсон юм.

Өнгөрсөн жил 6000 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн бол энэ жил ажил олгогчдын захиалгаар 6500 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна. Онцлоход, мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын дунд “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж ирсэн нь дэлхийн төвшинд өрсөлдөх хэмжээнд хүргээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6469
0 эможи
keyboard_arrow_up