Ц.Анандбазарын захирлаар нь ажиллаж байсан Нью-Тур ХХК-д ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээжээ
"Шилэн" ажиллагааны хүрээнд Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгоод буй. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын мэдээлэлд хамгийн том га эмэмшиж байгаа гурван компанийн нэг нь Нью-Тур ХХК байна. Эл компани нь нийт 60.36 га талбайг эзэмшиж байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, БОАЖЯ-ны холбогдох албаныхан салбарын хяналтын газартай хамтарч Бага тэнгэрийн аманд газар ашиглагч Нью Тур ХХК-ний үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж байгаа аж.
Тодруулбал, Нью Тур ХХК нь ашиглалтын газраас хэтрүүлэн нууцаар мод бут сүйтгэх үйл ажиллагаа явуулж байжээ.
Шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор Нью-Тур ХХК-д ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээжээ.
Нью Тур ХХК бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компани бөгөөд эл компанийн захирлаар 1996-1999 онд ажиллаж байсан билээ.