М.Золжаргал: “Бэрэн групп“-т зээл олгохыг Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “ШАХСАН“

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал 9 дэх өдрөө Улаанбаатар чуулгын танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал М.Золжаргал дараах тайлбарыг өглөө. Тэрбээр зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлт”-д “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэрэн групп” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Харин тэрбээр энэ үйлдлээ "Зээлийн шаардлага хангахгүй "Бэрэн групп" ХХК-т зээл олгоход гарын үсэг зурж чадахгүй гэдгээ Н.Мөнхбат захиралд хэлэхэд "Хуулийн хүн татгалзсан байхад би гарын үсэг зурчихвал би хууль зөрчсөн болно. Золоо чи гарын үсгээ зурчих" гэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд дарамт шахалт үзүүлдэг байсан шүү" хэмээсэн юм.

Эх сурвалж: ubn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646560
0 эможи

Зочин
2023-04-27 15:21
Zaluu humuus amia bodohgui bol hugshin avilgachin garuudiin huld chiregdej amidralaa urne shuu. Zuv bna buh uneniig heleh heregtei.
keyboard_arrow_up