ГХЯ, Соёлын яам тэргүүтэй таван яам мэдээллээ шилэн болгох ажилд сүүл мушгиж байна

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж эхэлсэн. Үүний нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд ил тод, нээлттэй байх ажлыг төрийн өмчийн байгууллагуудаас эхлүүлж, технологид суурилсан аргаар нээлттэй байршуулж буй. Гэвч зарим яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниуд мэдээллээ хангалттай хэмжээнд байршуулахгүй байгаа тул шахаж ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдсэн.

Шилэн ажиллагааг зарласнаас хойш https://shilen.gov.mn/ сайтад тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, тусгай зөвшөөрөл, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчдээс гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл болон ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгоод байна.

Гэвч нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг яамдаар авч үзвэл, Гадаад харилцааны яам 77.92, Соёлын яам 77.77, Эрүүл мэндийн яам 75, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16, Батлан хамгаалах яам 71.15 хувиар сүүл мушгиж байна.

Эх сурвалж: ubn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646419
0 эможи

keyboard_arrow_up