Б.Хурц: Ц.Нямдорж бол аюултай тоглогч.Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй
Өчигдөр /2023.04.20/ НПГ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг асны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсож, хэрэг нь задарч батлан даалтад гараад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргасан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурц дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр " Ц.Нямдорж өчигдөр гэнэт гарч ирсэн нь улс төрийн хэрэг. Улс төрийн хэрэг гэдэг нь тодорхой болчихлоо. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Мөн үү. Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй.
Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр 2017 оны аравдугаар сард ээлжилж гарч ирээд “Б.Хурцыг ажлаас нь хусахад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийг зарлана” гэсэн биз. Та нар санаж байгаа, бичлэг ч бий. Өнөөдөр хэдэн он билээ, захиалагч нь хаана байгаа юм, тэд нар яаж мэдээд байгаа юм. Мөн үү?.
Ц.Нямдорж бол аюултай тоглогч. Би хардаж байгаа. Өнөөдөр МАН-ын удирдлагуудыг шантаажилж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох зам руу түлхсэн байх гэж хардаж байна." гэв.