ТАНИЛЦ: “Оюутолгой“-н ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон 34 настай Ж.Тана гэж ХЭН БЭ

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутолгой"  ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилсон талаар бид өмнө мэдээлсэн.

 "Оюу толгой" ХХК"-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн бөгөөд түүний оронд Ж.Таныг томилж байгаа аж.

Тэрбээр Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдоржийн охин юм.

Мөн тэрбээр дэлхийн номер нэг Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч бөгөөд Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн.

Arslan.mn

ЖАМБАЛДОРЖИЙН ТАНА

1989 онд төрсөн.

Боловсрол:

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин Васач Академи бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
  • 2016 онд Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.

Ажлын түүх:

  • 2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
     
  • 2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
     
  • 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646287
2 эможи

Элэнцийн зочин
2023-04-20 08:56
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэгч нэнжин сэтгэлийн хувьд эрэгтэй хүнийг арай гүйцэхгүй бдаг юм. Зөв ба буруу гэсэн 2 туйлтай бдаг шүү . Монгол нүдээр харж сэтгэж ажлаарай
Дүрэм
2023-04-20 08:47
Сэтгүүлчээ хүний нэрний эгшиг гээхгүй шүү . Гээж бичдэг хаана сургууль төгссөн чи вэ? Таныг биш / Тананг томилж гэж бичнэ шүү нөхөөр минь
Иргэн
2023-04-19 22:44
Эх орноо гэх сэтгэл л хэрэгтэй дээ. Тэрнээс биш боловсрол өндөртэй гээд зарим нь амиа бодсон л нөхдүүд байдаг шд !!!
Зочин
2023-04-19 15:54
Багаагаас арай дээр байхоо.Багаа шиг хаяагаа манаж огт дууграхгүй байхгүй биз. Наад зах нь хэл нь хаачихав
Зочин
2023-04-19 15:54
Багаагаас арай дээр байхоо.Багаа шиг хаяагаа манаж огт дууграхгүй байхгүй биз. Наад зах нь хэл нь хаачихав
keyboard_arrow_up