ШУУРХАЙ: АТГ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөөнд НЭГЖЛЭГ хийж байна

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Нэгжлэг хийж буй үндэслэлийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэлэх боломжгүй " гэв.

Ташрамд дурдахад, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргасан. Мөн тус үйлдвэрийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1,3 их наяд төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байдаг.

Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой нийт найман хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646246
0 эможи

keyboard_arrow_up