ХӨГЖЛИЙН БАНК: Н.Алтанхуяг нарын хэргийг тусгаарлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзав

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 13:50 цаг хүртэл түр завсарлав.

 Энэ хугацаанд хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

  • Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй
  • Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай, заримыг нь нээлттэй зохион явуулах өмнөх шийдвэрээ баримталж ажиллахаар болсон байна. 

Тодруулбал, Шүүх хуралдааныг өмнөх хурлаас гаргасан шийдвэрийн дагуу зарим хэсгийг хаалттай явуулна.

  • Шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд
  • Шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар
  • Шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа.

Энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд нэгтгэсэн. Улмаар нэгтгэсэн хэрэг дээр Нийслэлийн прокуророос хянаж, яллах дүгнэлтээр энэ хэрэг шүүхэд шилжсэн. Эдгээр хүнд холбогдох хэргийг одоо тусгаарлах боломжгүй гэж шийдлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646239
0 эможи

Иргэн
2023-04-18 14:48
Шийтгэлийг нь тултал өгөх хэрэгтэй
keyboard_arrow_up