ТАНИЛЦ: Ашигт малтмалын хамгийн их тусгай зөвшөөрөлтэй компануудийг ИЛ БОЛГОЛОО
“Шил” ажиллагаа: Ашигт малтмалын ордыг ашиглах 2598 тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчит 58 байгууллагын туз-ийн 504 гишүүдийн цалингийн мэдээлэл ил болголоо.
Нийт 6,178,816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 4,334,991 га нь 885 хайгуул, 1,843,825 га нь 1,713 ашиглалтын чиглэлээр лицензийн олголт хийгдсэн байна. Нийт 2598 лицензээс, 41 лиценз идэвхгүй, 2557 лиценз нь идэвхтэй байна.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10325 зээлдэгчээс 6,883 аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэний 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршуулаад байна. Өнгөрсөн 7 хоногт 6092 зээлдэгчийн 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн мэдээлэл нээлттэй болоод байсан бол энэ тоо 791 зээлдэгчийн 29.7 тэрбумын зээлийн үлдэгдлийн мэдээлэл нэмэгджээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1,713 лицензийг олгожээ.
- Монголын алт компани 23
- Цайна инвэстмент монголиа 15
- Гацуурт 15
- Эрдэнэт үйлдвэр 13
- Бүрдэл майнинг 13
- Сэкер ресорсус монголиа 12
- Аурум Металс 12
- Хүннү говь алтай 12
- Говькараван 11 гэсэн компаниуд ашигт малтмалтын хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.