Хотын дарга С.Амарсайханаас УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Шадар сайд С.Амарсайхантай Засгийн газрын хурлын үеэр үзэл бодлын зөрүүгээс болж муудалцсан асуудал бий. Хатуу үг хэлсэндээ уучлал гуйя" хэмээн сайтад өгсөн өчигдрийн ярилцлагад дурджээ.
Энэ талаар сэтгүүлчид "Та хоёрын хооронд ямар асуудал үүссэн бэ" гэдгийг С.Амарсайханаас тодруулж, тайлбар авав.
Тэрбээр "Манай эцэг эх, удам судар, охин хүүхэдтэй минь холбоотой хүн сонсохын аргагүй гүтгэлгүүд явсан. Түүндээ манай гэр бүлээс уучлал гуйна гэж байсан. Би хараагүй байна.
Засгийн газрын хуралдаан дээр "УИХ, Засгийн газраас бүх талаар хотын асуудлуудыг дэмжээд байхад ажлаа хий, асуудлаа шийд. Урьд өмнө байгаагүй дэмжлэгийг Хотын даргад үзүүлж байгаа. Өмнөх Хотын даргууд өдөр шөнөгүй ажилладаг байсан" гэдэг ажил хэргийн шаардлага тавьсан юм.
Улс төрд орохоос өмнө ажиллаж байсан бизнестэй холбоотой гүтгэлгийг олон сар зохион байгуулсан. Энэ асуудалтай холбоотойгоор өөрөө ирж уучлал гуйхдаа олон нийтийн өмнө уучлал гуйна гэдгээ илэрхийлсэн. Тэр л байх" хэмээв.