С.Ганбаатар: Боловсролын тухай хууль гурван жилийн өмнө орж ирсэн. Боловсролын тухай хуульд бид хойрго хандаж байна

2023 оны 4 сарын 14

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Бид өөрсдийнхөө тухай хуульд их анхаардаг болжээ. Дахиж яаж сонгогдох уу гэдэгт анхаарч байна. Бид хойч үеийнхэндээ анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль гурван жилийн өмнө орж ирсэн. Боловсролын тухай хуульд бид хойрго хандаж байна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-аар хэлэлцүүлэхээр хойш тавьж байгаа юм байна. Хүүхэд бүрт амьдралын гараагаа ижил тэгш эхлүүлэх нь УИХ-ын амин үүрэг. Монгол Улс шиг эрүүл мэнд, боловсролын салбараа зах дээр гаргаад тавьчихлаа. Ийм гунигтай байдлыг мэдэхгүй мэт байгаа нь харамсалтай. Боловсролын тухай багц хуулиа яаралтай оруулж ир.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646151
0 эможи

keyboard_arrow_up