“ГАНДИРС“ группийн эзэн Ц.ЭРДЭНЭЧУЛУУН та БЗС-аас авсан 51 мянган ам.долларын ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ҮҮ
Дарга нарын хүүхдүүд юм уу, улс төрд, эрх мэдэлд ойрхон байсан хүмүүс илүү их Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан байна гэх мэдээлэл ил болж батлагдсаар байна
Өнгөрсөн долоо хоногт боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, алга болсон 230 хүн 27 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаарх мэдээллийг танилцуулаад байсан юм.
Тэгвэл "Гандирс" группийн Ерөнхийлөгч Цэвэграшийн Эрдэнэчулуун нь 1998 онд Гэгээрлийн сайдын 1998 оны 67-р тушаалаар АНУ-ын Пенсильваны их сургуульд магистрын зэрэг хамгаална хэмээн Боловсролын зээлийн сангаас буюу улсаас 32,000 ам.долларын зээл авсан боловч эргэн төлөөгүй байна. Тэрбээр Монголын ногоон нам -ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бэл бэнчинтэй нэгэн. Өдгөө түүний эргэн төлөх дүн нь 51,494 ам.доллар болчихсон байгаа.
Тодруулбал, Ц.Эрдэнэчулуун нь МАХН-ын гишүүн байсан Л.Шаравдоржийн эхнэр юм.