Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын албан тушаалтан асан С.Батдөлийг дахин НЭГ САР ХОРИХООР болжээ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сарын 5-наас хойш цагдан хорьж шалгаж буй билээ.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн түүнийг дахин нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сард УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, түүнийг баривчилсан юм.