Д.Ганбат: Манилад “нийслэлийн төрийн албан хаагчид“ оччихсон, өдөр, шөнөгүй архидаад байж байсан

2023 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. 

Тэрээр "УИХ-ын гишүүдийн асуулт, зөвлөлийн хариулт, зохион байгуулалтаас харахад энэ улс орон чинь дуусаж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөө татан буулгасан нь дээр байх. 

Манай улсад хөдөлмөрийн чадавхтай 800,000 гаруй хүн байгаагийн хэд нь төрийн алба хаагч гэсэн нэр зүүсэн явж байгаа вэ. Төрийн албан хаагчдын одоо авч байгаа цалин, амьдарч байгаа байдал нь албан ёсны ажилгүй, ядуучууд болчихсон. 

Би гадагшаа ажлаар яваад Манила хотод зочид буудалд буусан юм. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид дүүрчихсэн, өдөр, шөнөгүй архидаад байж байсан. Ийм маягаар явж болохгүй" гэж ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645944
1 эможи

keyboard_arrow_up