Д.Тогтохсүрэн: Хувийн хэвшлийн бизнест дарамт үзүүлэх, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа

2023 оны 4 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцжээ. 

Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой гэж үзсэн байна.  Энэ талаар  УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт саналаа танилцууллаа. Сүүлийн үед манай улсад хувийн хэвшлийн бизнест дарамт үзүүлэх, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Тийм учраас бүлгийн гишүүдийн зүгээс бизнес эрхлэгчдийн бизнесийг хамгаалах, тэдэнд үзүүлж буй дарамт, шахалт, халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Эргээд УИХ-д МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг чиглэл өгсөн" гэлээ. 

Эх сурвалж: Polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645864
0 эможи

keyboard_arrow_up