ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг явуулж, Н.Наранбаатарыг ҮЛДЭЭЛЭЭ
							 2023 оны 3 сарын 30						
						
					
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авсангүй.
- Асуудлыг нээлттэй хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгосон ч прокуророос “нууц” гэдэг бичиг ирүүлснээс гадна Төрийн болон албаны нууцын тухай хуулийн заалтаар чуулган хаалттай үргэлжилж байна.
- УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцсэн. Улмаар чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд нууц санал хураалт явуулж байгаа аж. Санал хураалтыг цаасаар авах саналыг Ардчилсан намаас гаргасныг дэмжжээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								
1
								 
								 
							
								
1
								 
								 
								645771
								
								
							2 эможи
						Зочин 
2023-03-30 17:46
Маш зөв.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр