Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно
УИХ-ын гишүүд Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдсон бөгөөд тэрээр энэ асуудлаар "Миний хувьд Өмнөговь аймгийн 70 мянган хүний төлөөлөл. Өмнөговь бол Монголын эдийн засаг төсвийг голлон авч явж байгаа аймаг. Өмнөговьчууд сайхан амьдрахын тулд төрдөө төлөөлөлтэй байх ёстой. Хоёр гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн хугацаанд дахиж нөхөн сонгууль явагдахгүй.
Төлөөлөлгүй болохоор яах вэ? Зөв хөрөнгө оруулалт хийх нь Өмнөговьчуудад чухал биз дээ. Том хөгжлийн асуудалд оролцох нь гишүүдийн үүрэг. Хоёр төлөөлөл нь байхгүй болбол Өмнөговьчууд л хохирно. Тэд гишүүнээрээ дамжуулж төлөөлөх эрхээ алдана. Гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаас зугтаах, шалгуулахгүй байх асуудал байхгүй. Иргэдээ төлөөлөхийн тулд гишүүнээс түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагын мөрдөн байцаах ажилд оролцох нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг зөв хармаар байна.
Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй" хэмээв.