Н.Наранбаатар: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би ямар хулгай хийсэн биш

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд гэрчийн мэдүүлэг хоёр удаа өгсөн. Яллагдагчаар татагдсан үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Мөрдөн байцаах шатны асуудлыг ярьж болохгүй гэсэн. Одоо харин Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцохоороо тайлбар хийе.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би ямар хулгай хийсэн биш өөртөө итгэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэсэн үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Миний хувьд дуудсан үед нь очсон. Очоод тайлбараа өгсөн. 

Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Нүүрс хулгайлаагүй" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645734
2 эможи

keyboard_arrow_up