АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” ГЭХ ВИЙ..

2023 оны 3 сарын 27

Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс “...Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн. Дараахан нь АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.

Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”...Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө “...Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.

Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч  бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645677
1 эможи

ЗОЧИН
2023-03-27 12:34
10 хулгайчийн 9 нь МАНд байна.Хөгжлийн банктай 20 улс төрчийг зарлахад 17 нь МАНын улстөрч гишүүд байлаа.Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр Шийлэгдамбыг гэмт хэрэгт хутгаж чадав..Хүрэлсүх Зандан шатар нар нэг банкаар казинодчихсон.Батхүү Сантай хуйвилдаж эрдэнэтийг зараад идчих ээ шахав. .орондоо хууль засдаг Ц.Нямдорж гадаадын тагнуулаар цоллогдов. Баяр америкт.7 хаустай болж гэнэт баяжив. Сү.Батболл бороогийн 40 тонн алтыг 30 жилийн гэрээ хийж 3 хан жилд улсад татвар төдөлгүй гаргачихав.Болж бүтэхгүй бүхэн Сантай салшгүй холбоотой.Хүчиндэгч бөгс илэрч гээд яриад бичээд дуусахгүй дээ.
Зочин
2023-03-27 11:42
АН-н луйварчдын үед гол луйврууд хийгдсэн худлаа биш ээ, бүр өнгөргүй хулгайч нар. Монгол ялна гэсэн хулгайч нь монголыг яаж самрав, хүзүүгүй хулгайч ядаж л монголын хэдэн уран зургийг хулгай хийгээ л биз дээ, нүүрсний хулгайч нарыг нь бол хууль хяналтын байгууллага байтугай золбин нохой ч мэднэ дээ
keyboard_arrow_up