ЧУУЛГАН: Н.Энхболд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ДАРГААР СОНГОВ
УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ дахь МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж түүнийг даргаараа сонгохыг дэмжсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны саналыг хэлэлцэж Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон Н.Энхболд гишүүний намтрыг танилцуулъя.
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
- 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
- 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
- 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
- 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
- 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх
- 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
- 2000-2004 онд УИХ-ын гишүүн
- 2004-2008 онд УИХ-ын гишүүн
- 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
- 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008-2012 онд УИХ-ын дэд дарга
- 2008-2012 онд УИХ-ын гишүүн
- 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн
- 2016-2020 онд УИХ-ын гишүүн
- 2016-2017 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2017 оноос Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2020 оноос УИХ-ын гишүүн









