АТГ Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ
АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татсан тухайгаа танилцуулсан.
Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа ерөнхий прокурорт хүргүүлэх гэсэн боломж Б.Жаргалсайхан прокурор гадаадад томилолттой эдгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Ерөнхий прокурор гадаадаас ирж АТГ Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өчигдөр хүргүүлжээ. АТГ-ын саналыг ерөнхий прокурор хүлээж авсан цагаасаа хойш төдөн өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Харин АТГ-ын саналыг үндэслэлтэй гэж үзээд УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд тав хоногт багтаан хэлэлцэх хуулийн зохицуулалттай.