М.Оюунчимэг: CU, GS25 сүлжээ дэлгүүр нь жижиг бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаа

2023 оны 3 сарын 23

Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа "Найман нэрийн бараа болон хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс бидний эрх ашгийг хамгаалахад төр засгийн бодлого хэрэгтэй гэдгийг хэлсээр байна. Жишээлбэл, хотын төвийн бараг бүх дүүрэгт байгаа CU, GS25 сүлжээ дэлгүүр нь жижиг бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаа. Үүнд шударга өрсөлдөөн байна уу гэх хүсэлтүүд ирж байна. Тэгэхээр бид Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-ыг энд дуудаад, үнэхээр тэнд шударга өрсөлдөөн алга уу, хэт их монопол байдал үүссэн үү гэдгийг анхаарах цаг болжээ" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645619
2 эможи

Эмч
2023-03-26 23:09
Барааны чанар сайн бас нөтийн баримт өгдөг цэвэр байдаг Түцүүд эсрэг
Irgen
2023-03-25 14:01
Уйлчилгээний чанар л шийдэнэ дээ
Зочин
2023-03-23 13:30
Гэнцхан асуудал байгаа ижил бараанд хямд үнэтэйг нь хэрэглэгчид сонго гүйцээ
Зчин
2023-03-23 11:33
Өдөр шөнөгүй архи, пиво заргаа бас...
keyboard_arrow_up